Skip to content


[aws_search_form]

Бидний Тухай

Манай Misheel’s Choice 미셀초이스 компани нь Солонгос улсад албан ёсны бүртгэлтэй гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хууль ёсны компани бөгөөд Солонгос улс дах дэлхийн шилдэг брэндүүд болох Levi’s, Calven Klein, Tommy Hilfiger, Adidas, Nike, Guess, Columbia, Discovery, Converse, National Geographic зэрэг брэндүүдтэй бараа материал худалдан авах хамтран ажиллах гэрээтэй, хямдралын эвентийн өмнө их хэмжээний бараа бөөнөөр худалдан авч өөрсдийн салбарт авчирсаны дараа Монгол руу хэрэглэгч нартаа лайв болон фэйсбүүк хуудсаараа дамжуулж худалдаалдаг.  

Брэндийн өвөл зуны хувцас гуталнаас гадна АНУ ийн Costco агуулах худалдааны солонгос дах салбаруудаас хүнс, витамин, жимс, цахилгаан бараа, сав суулга зэрэг бүх төрлийн 100% оригинал бараа бүтээгдэхүүнийг Монгол дахь хэрэглэгч нартаа түргэн шуурхай хүргэдэг.  

Хамгийн хямд үнийн баталгаа

Бид Солонгосын Outlet үүд, Их дэлгүүрүүд дэх өөрсдийн харилцагч нараас, онлайн худалдаанаас хамгийн хямд үнээр  буюу зөвхөн 80-90% хямдарсан, маш чанартай, загварлаг барааг сонгон худалдаж авч захиалгын хөлс болох 2500вон, каргоны хөлс нэмэгдэлтэйгээр хэрэглэгч нартаа хүргэдэг тул манай бараа монголд маш хямд үнээр очдог. 

Их хэмжээний бараа худалдан авч байж бид хамгийн чанартай, гоё загвартайг сонгож, хамгийн хямд үнээр бараагаа хүргэдэг тул Солонгост байдаг монголчууд, солонгосчууд ч дэлгүүрт ороод бидний танд хүргэдэг үнээр олж авах боломжгүй байдаг.

100% ОРИГИНАЛ БАРАА, ЧАНАРЫН БАТАЛГАА

Бид тааралдсан, хямдарсан бараа болгоныг зардаггүй. Зөвхөн албан ёсны дэлгүүрээс, баталгаатай найдвартай газраас, өөрсдөө барьж үзэж, туршиж хэрэглэж үзээд хамгийн чанартай, материал сайтай, өнгө загвар хамгийн гоёыг нь шилж сонгож байж танд хүргэдэг. Хуурамч, дууриамал бараа зарж байсан удаагүй, хойшид ч зарахгүй. Чанарын баталгаанд 100% итгэлтэй байж болох ба бид зарсан бараа бүртээ албан ёсны газраас авсан оригинал бараа бүтээгдэхүүн гэдгийг тухайн брэнд дэлгүүрээс тодорхойлолт, баримт, билл нотолгоо гаргаж өгөх бүрэн боломжтой.