Skip to content


[aws_search_form]

Үйлчилгээний Нөхцөл

Ерөнхий нөхцөл

Нэг талаас БНСУ-ын 미셀초이스 Misheel’s Choice компани, нөгөө талаас misheeliinsongolt.mn сайтаар бараа худалдан авалт хийж буй худалдан авагчдийн хооронд үүсэх харилцаа, бараа худалдан авах, захиалга хийх үйл ажиллагааны дараалал, төлбөр тооцоо, бараа материалын чанар, хүргэлтийн үйлчилгээ, захиалгчид мэдээлэл хүргэх бүх үйл ажиллагаа энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдана.

Хэрэглэгчийн бүртгэл
1. Хэрэглэгч сайтад өөрийн овог нэр, төрсөн огноо, мэйл хаяг, утасны дугаар, хаяг зэрэг мэдээллээр хувийн бүртгэл үүсгэж захиалга хийх, захиалгын байршил хянах, мэдээллийг цаг тухайд хүлээн авах боломжтой. 
2.Мөн бүртгэл үүсгэхгүйгээр сайтаас худалдан авалт хийж захиалах боломжтой байна.
3.Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Мишээлийн Сонголт интернэт дэлгүүрийн үйл ажиллагаа, мэдээ мэдээллээр хангах, захиалсан барааны хүргэлт хийхээс бусад зорилгоор ашиглагдахгүй:

Захиалга хийх
1.Хэрэглэгч захиалга хийхийн өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр захиалга хийнэ.
2.Захиалгыг хэрэглэгчийн эрхээр нэвтэрч орсны дараа эсвэл нэвтрэхгүйгээр барааг сонгож захиалга хийх боломжтой байна. 
3.Захиалга хийсний дараа дансны дугаар гарч ирэх ба хэрэглэгч захиалгын нийт төлбөрийг шилжүүлсэнээр захиалга бүрэн баталгаажина. Захиалга хүлээн авсан, баталгаажсан талаар хэрэглэгчийн мэйл хаягаар мэдээлэл очно.
4. Хэрэглэгч захиалга хийхийн өмнө сайт дээрх тухайн барааны хэмжээ, дэлгэрэнгүй танилцуулгатай сайтар танилцаж захиалах ба барааг хүлээн авсны дараа солих, буцаах боломжгүй.

Захиалга цуцлах, барааг буцаах, солих журам
Дараах тохиолдолоос бусад тохиолдолд захиалсан барааг буцаах солих боломжгүй
1. Захиалсан бараа сайтад дурьдсан өнгө, загвар, хэмжээ зөрсөн буюу солигдож ирсэн
2. Захиалсан бараа гэмтэлтэй буюу зохих ёсоор бүрэн ажиллаагүй
Хэрэв захиалсан бараа өнгө, загвар, размер солигдож ирсэн, андуурч ирсэн барааг ашигласан, өмссөн, сав баглаа боодлыг гэмтээсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
Сайтаас захиалгыг барааг солонгосоос гарсны дараа, бэлэн барааг хүргэлтэд гарсны дараа захиалга цуцлах буцаах боломжгүй.

Бараа хүлээн авах, хүргэлт
– Хэрэглэгч барааг хүргэлттэйгээр эсвэл салбараас өөрөө ирж авах сонголттойгоор захиалах ба хүргэлтийн хөлс барааны үнийн дүнгээс үл хамаарч 5000төгрөг байна. 
– Улаанбаатарт бэлэн байгаа барааг хаягаар 24-48 цагийн дотор, Солонгосоос захиалгын барааг 10-16 хоногт хот дотор хүргэнэ.
– Орон нутгийн хэрэглэгчид орон нутгийн унаанд хүргэж өгнө.  

Захиалгын байршил хянах, мэдээлэл хүргэх
– Солонгосоос захиалсан захиалгын барааны байршил явцыг
tracking.misheeliinsongolt.mn линкээр захиалга хийсэн өөрийн дансны дугаарыг хийж шалгах боломжтой.
– Бид бараа буусан талаар утсаар болон мессэжээр мэдэгддэггүй ба вэбсайт болон Misheeliin Songolt фэйсбүүк пэйжээр мэдээлэл авах боломжтой

Цагийн хуваарь:
misheeliinsongolt.mn сайт болон 
facebook.com/Misheeliin.Songolt фэйсбүүк пэйж 24 цагаар ажиллах а Улаанбаатар хот дах салбар дараах хуваариар ажиллана:

⏰⏰⏰Цагийн хуваарь:
Даваа – Баасан 11-19 цаг
Бямба гараг 11-17 цаг
Ням гараг амарна
Бүх нийтийн амралтын өдөр, баярын өдрүүдэд амардаг
🏦Манай хаяг: 4 хороолол, Таван Эрдэнэ хүнсний захын урд LUX house 2 байрны нэг давхарт

☎️☎️☎️утас: 95031122
info@misheeliinsongolt.mn